CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятадын хамгийн том хуурай газрын боомт

09-19-2018 10:52

 ӨМӨЗО-ны Манжуур хот нь Хятад, Оросын хилийн бүсэд оршдог. БНХАУ-д өөрчлөлт нээлт өрнөсөн (1978 он)-өөс хойш өвөрмөц үзэмж бүхий газар зүйн онцлогтоо тулгуурлан, улсынхаа хамгийн том хуурай газрын боомт хот болон хөгжжээ.

Өнгөрсөн 2017 онд Хятад, Оросын худалдааны хэмжээ 84 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оныхоо мөн үеэс 20.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Манжуурын боомт нь Хятад, Оросын худалдааны хуурай газрын тээврийн 60 гаруй хувийг хариуцдаг байна. Түүнчлэн эдийн засгийн хөгжил нь тус хотын дүр төрх хийгээд иргэдийн амьдрах орчинг сайжруулж, сэтгэл татам хилийн хот болгожээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100