CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

“Зуны Давос” нээлтээ хийлээ

09-19-2018 15:25

 БНХАУ-ын Тянжин хотод “Зуны Давос” хэмээн нэрлэгддэг олон улсын бизнесийн форум 12 дахь удаагаа болж байна. Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч, Давосын чуулганы тэргүүн Клаус Шваб тэргүүтэй удирдагчид, бизнесмэнүүд энэхүү арга хэмжээнд оролцож буй.
2007 онд анх Далян хотод нээлтээ хийсэн “Зуны Давос” чуулганд дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж, эдийн засаг бизнесийн салбарт амжилт гаргасан бизнесмэнүүд, нийгмийн зүтгэлтнүүд тэргүүтэй 2000 гаруй эрхэм оролцож, хүн төрөлхтөнд тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж,  дэлхийн нийтийг хамарсан чухал төсөл, шийдвэрүүдийг гаргахад хувь нэмрээ оруулдаг билээ.
Щвейцарийн Давос хотноо жил бүр уламжлал болгон зохиогддог дэлхийн эдийн засаг, бизнесийн форумыг үндэслэгч Клаус Шваб Хятадын өөрчлөлт шинэчлэлийн 40 жилийн ойгоор тус улсад хүрэлцэн ирж байгаа бөгөөд  эдийн засгийн нээлттэй бодлого баримталсан эдгээр он жилүүдэд ард түмний амьжиргааны түвшин илт дээшилж, бизнесийн салбар эрчимтэй хөгжин, ДНБ-ий хэмжээ хэдэн арав дахин нэмэгдсэнийг онцлон өгүүлж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100