CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Дэлхийн хамгийн том радио телескопийн төв Хятадад нээгдэнэ

09-19-2018 10:41

 500 метр талбайтай тавган радио телескоп бүхий обьект нь одон орон судлалын дэлхийн хамгийн том дурантай байгууламж юм.

 Хятад улсад байдаг энэ байгууламж нь тун удахгүй албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлж, 2019 оноос одон орон сонирхогчид болон мэргэжилтнүүдэд нээлттэй болох аж. 2016 оны есдүгээр сараас туршилтын журмаар үйл ажиллагаагаа эхэлснээс хойш тус байгууламжийн дуран авиагаар /телескоп/ одоогийн байдлаар 44 шинэ төрлийн бүлэг одыг /Тэнгэрийн хэд хэдэн эрхэсээс бүрдсэн, “Их долоо” гэж эрдэмтэд нэрлэдэг/ нээн илрүүлээд байгаа.

 Хятадын Гуйжоу мужийн байгалийн үзэсгэлэнт газар орших тус газар нь дэлхийн хамгийн мэдрэмтгий болоод одон орны хамгийн нарийн зураглалыг дүрслэн харуулах чадвартай радио телескоптой байгууламж гэдгээрээ мэргэжилтнүүдийн сонирхолыг татаж байгаа юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100