CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хоёр Солонгосын удирдагч нар хэлэлцээр хийв

09-19-2018 11:04

 Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар Пхеньян дахь Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны байранд энэ сарын 18-нд албан ёсны яриа хэлэлцээгээ эхлүүлжээ.
Яриа хэлэлцээнд Өмнөд Солонгосын талаас тус улсын Үндэсний тагнуулын газрын тэргүүн Со Хун, Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөх Чон Ый Ён нар оролцож байгаа бол Умард Солонгосын талаас Ким Жөн Уны дүү Ким Ё Жон болон Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чоль нар оролцжээ. Уулзалтын эхэнд  Ким Жөн Ун эх оронд нь хүрэлцэн ирсэн Мүн Жэ Инд найрсаг сэтгэлийн талархал илэрхийлсэн байна. Тэрбээр өмнөд, умардын харилцаа болон БНАСАУ, АНУ-ын хоорондын харилцаанд дэвшил гарч байна. Цаашлаад бүс нутгийн харилцаанд эерэг хандлага бүхий ирээдүй харагдаж байна гэв.  Мүн Жэ Ин хэлэхдээ, бид хоёр орны харилцааны талаар ажил хэрэгч уулзалтыг хавар Панможонд эхлүүлж байсан бол өнөөдөр Пхеньянд намар үргэлжлүүлж байна гээд Ким Жөн Ун даргын шинэ ирээдүй рүү тэмүүлж байгаа идэвхи зүтгэлд талархал илэрхийллээ. Мөн "Дэлхий дахины өмнө хүлээсэн бидний үүрэг хариуцлага өндөр билээ. Тиймээс бид дэлхийн ард түмнүүдэд энх тайван, харилцан итгэлцэл, хөгжил дэвшлийн үр жимсийг бодитоор тарьж үзүүлэх нь чухал юм” хэмээн онцолжээ.
Өмнөд Солонгосын удирдагчийн Умардад хийж байгаа төрийн айлчлал энэ сарын 20-нд дуусаж төлөөлөгчид эх орондоо буцах юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100