CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадад шатахуун, түлшний жижиглэнгийн үнэ нэмэгдлээ

09-18-2018 12:40

Мягмар гарагаас буюу өнөөдрөөс эхлэн Хятад улсад жижиглэнгээр борлуулж буй шатахуун болон түлшний үнийг нэмэхээр болжээ.

Шатахуун болон түлшний аль аль нь тонн тутамд 145 юань буюу 21 доллароор нэмэгдсэн нь жижиглэнгийн үнэ өсөхөд нөлөөлсөн гэж Хятадын үндэсний хөгжил, шинэчлэлтийн хорооноос мэдээлсэн байна. Тус улсад газрын тосны бүтээгдэхүүний үнийн зохицуулалтын тодорхой журам үйлчилдэг бөгөөд хэрэв олон улсын зах зээл дээр боловсруулаагүй газрын тосны үнэ тонн тутамд 50 болон түүнээс дээш юаниар нэмэгдэх эсвэл ийм түвшинд ажлын 10 өдрийн турш байвал боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүн болох шатахуун, түлшний үнэд өөрчлөлт оруулах зохицуулалттай аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100