CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин баярын цахилгаан илгээв

09-18-2018 14:39

Энэ сарын 17-нд Бээжинд эхэлсэн Олон нийтийн шинжлэх ухаан боловсролыг дэмжих олон улсын хуралд Хятад улсын дарга Ши Жиньпин баярын цахилгаан илгээсэн юм.

Тэрбээр, “Шинжлэх ухаан бол үйлдвэрлэлийн хөдөлгөгч хүчин, бүтээлч оролдлого бол хөгжлийн эх үүсвэр” гээд дэлхий дахинаа шинжлэх ухааны шинэ цаг үе эхэлснийг онцолж, шинэ цагийн нээлт ололтыг хөгжлийн эерэг зүйлд ашиглахын чухлыг тэмдэглэлээ. Хятад улс иргэдийнхээ боловсролд анхаарч, шинжлэх ухааны дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар хичээн ажиллаж ирсэн бөгөөд энэ чиглэлийн Дэлхийн томоохон байгууллагуудтай хамтран ажиллахад ямагт бэлэн байна гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100