CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Цаг үе, үйл явдал

Хар салхины нэрийг урьдчилж бэлддэг

09-18-2018 15:36

 Япон, Хонконг, Гуанжоу-гийн хажуугаар бас "Florence" хар салхи АНУ-ын зүүн эргийг түйвээж байна.
 Цахилгаан соронзон салхи 62 км/цаг хүрсэн тохиолдолд Дэлхийн цаг уурын холбооноос нэр оноодог. Гэхдээ нэг мэргэжилтэн бодож бодож байгаад хөнөөлт хар салхинд эхнэрийнхээ юмуу нууц амрагийнхаа нэрийг өгчихгүй нь мэдээж. Латин цагаан толгойн 21 үсгээр эхэлсэн нэрийг ер нь бэлдчихсэн, энэ нь 6 жилийн давтамжтай үргэлжилдэг. Гэхдээ нэр нь эрэгтэй эмэгтэй нэрээр ээлжлэх учиртай. Жишээ нь энэ жилийн Атлантын далайн хар салхинд өгсөн болон өгөх 21 нэрс л гэхэд Alberto, Beryl, Chris, Debby, Ernesto, FLORENCE, Gordon, Helene, Isaac, Joyce, Kirk, Leslie, Michael, Nadine, Oscar, Patty, Rafael, Sara, Tony, Valerie, William хэмээн хэдийнэ төлөвлөгджээ. Хуваарийн дагуу 2024 оны эхний хар салхийг Алберто гэх нь байна. Атлантын далайн хар салхи учир Франц, Англи, Испани хэлтэнгүүдийн нэрс гэсэн үг. Ирэх таван жилийнх нь ч бас аль хэдийнэ бэлэн болчихсон. Гэхдээ түүхэнд үлдэхээр хөнөөлт шуурга болбол тэр нэрийг ахин ашиглахгүй. Дэлхийн дулаарал энэ маягаар нэмэгдэхийн хэрээр л хар салхины хүч улам нэмэгдэнэ. Хар салхи болохгүй байна гэж огт байхгүй. Жишээ нь Атлантын далайд жилд дунджаар 10 гаран хар салхи үүсдэг. Гэхдээ ихэнх тохиолдолд эх газарт хүрэлгүй замхардаг байсан бол сүүлийн үед тэгэхээ больжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100