CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хулсны баавгай нутагших талбайг тэлнэ

09-18-2018 13:19

Хулсны баавгайн тоо толгойг нэмэгдүүлэх, нутагших таатай орчинг бүрдүүлэхийн тулд тусгай хөтөлбөр боловсруулсанаа БНХАУ-ын Шаньси мужийн ойн аж ахуйн газар танилцууллаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хулсны баавгайн амьдрах, өсөж үржих таатай нөхцөлийг хангасан эко талбайг бий болгохыг зорьж буй аж.
2027 онд ашиглалтад оруулах энэхүү талбай нь зургаан том хэсгээс бүрдэх бөгөөд автомашины болон төмөр замгүй, цахилгаан дамжуулах шугамгүй байх юм. Идэш тэжээл элбэгтэй, амьтад тааваараа явах, үржих нөхцөлийг бүрдүүлсэн энэхүү талбайд 400 орчим толгой хулсны баавгайг нутагшуулах гэнэ. Одоогоор тус мужийн ойд 345 баавгай амьдарч байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100