CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

BMW 140 мянган машинаа эргүүлэн татав

09-17-2018 13:33

 ХБНГУ-ын BMW компани Хятадын зах зээлээс 140 мянган машиныг эргүүлэн татах шийдвэр гаргав. Дээрх машинуудын агааржуулалтын системд доголдол гарч болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хятадын Зах зээлийн зохицуулалтын газрын мэдэгдэж буйгаар, 2005-2011 онд үйлдвэрлэсэн гурван төрлийн машинуудыг энэхүү шалтгаанаар эргүүлэн татаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд бусад орны зах зээлээс ч буцаан татаж магадгүй байна.
Өнгөрсөн тавдугаар сард Их Британийн зах зээлээс 310 мянган машинаа эргүүлэн татаж байсан BMW компани цаашид бүтээгдэхүүний чанарын хяналтыг сайжруулах, үйлдэрлэн нийлүүлэгчдэдээ шаардлага тавих талаар хэлэлцэж буйгаа мэдэгдсэн юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100