CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Ажлын байрны тоо өссөөр байна

09-17-2018 13:44

 Сүүлийн 40 жилийн хугацаанд БНХАУ-ын ажлын байрны тоо нэмэгдсээр байгааг судлаачид онцоллоо. Зах зээлийн өөрчлөлт, шинэчлэл хийсэн 1978 оноос хойш өнөөг хүртэл тус улсад 776  сая ажлын байр шинээр бий болсныг Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоо баримтаас харж болох нь. Хот суурин болон хөдөө, алслагдсан газарт ч ажлын байрны тоо нэмэгдэж, хүн амын амьжиргаанд энэ нь эергээр нөлөөлсөн байна. Өөрчлөлт, шинэчлэлийн 40 жилийн хугацаанд БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн жилд ойролцоогоор 9.5 хувиар өссөөр байсан бол хот суурин газарт ажилгүйдэл 3.9 хувь болтлоо буурсан байна. Чинээлэг дундаж давхаргыг бий болгох, ядуурлыг бүрмөсөн үгүй  болгохын тулд ажлын байр олноор бий болгож, ийм нөхцөлийг бүрэлдүүлэхэд өөрсдийн үүргээ гүйцэтгэж буй компаниуд, бизнес эрхлэгчдийг дэмжихээс гадна жижиг, дунд үйлдвэрлэлд анхаарал хандуулах ёстойг мэргэжилтнүүд онцолсоор буй.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100