CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Цор ганц үлдсэн Хулсны бор баавгай

09-14-2018 10:06

 Дэлхий дээр устаж мөхөх аюул нүүрлэсэн амьтны төрөл зүйлийн нэг бол Хятадын хулсны баавгай билээ.

 Тэгвэл энэ төрөл зүйл доторх бор баавгай нь манай гарагт цорын ганц л байдаг гэнэ. 1960 онд анх нээн илрүүлжээ. Одоо ганц үлдсэн нь зэрлэг ан амьтан хамгаалах, эрдэм шинжилгээний төв Си Аньд байдаг. Бор өнгөтэй гэдгээрээ онцлог энэ төрөл зүйлийн эр, эм хулсны баавгайг 1989 онд эрдэм шинжилгээний төвд авчирч, хээлтүүлэгт оруулан гурван бамбарууш гарган авсан ч тэд бүгд эндсэн байна. Эмэгчин баавгай Дан Дан 2000 онд үхснээр одоо манай гараг дээр хулсны ганц л бор баавгай үлджээ. Цизай гэх нэртэй эрэгчин баавгай одоогоор Хятадын Шаньси муж дахь эрдэм шинжилгээний төвийн асрамжинд байгаа юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100