CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хятадын сонин хачин

Үлэг гүрвэлийн шинэ төрлийг илрүүлжээ

09-14-2018 09:59

 Хятадын Юннань мужийн баруун өмнөд нутгаас нэгэн ер бусын үлэг гүрвэлийн чулуужсан ясыг олон нийтэд танилцуулжээ.

 Үлэг гүрвэлийн анх удаа олдож байгаа энэхүү шинэ төрөл зүйлийг эрдэмтэд Южоусаурус сунае хэмээн нэрлэсэн байна. Гадна төрх нь цөлийн гүрвэл шиг боловч 7 метр урт биетэй энэхүү үлэг гүрвэлийг 2002 онд Луфенг гэх газраас олж малтлага хийжээ. Южоусаурус сунае үлэг гүрвэл 180 сая жилийн тэртээ манай гарагт дээр амьдарч байсан хэмээн мэргэжилтнүүд таамаг дэвшүүлээд байгаа юм. Уг олдвор одоо Луфенгийн үлэг гүрвэлийн хөндий дэх музейд хадгалагдаж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100