CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Яст мэлхийг хамгаалах санаачилга гаргалаа

09-14-2018 14:45

Америкийн газарзүйн нийгэмлэгийн судлаач Жеффри Лович тэргүүтэй судлаачид яст мэлхийг хамгаалах санаачилга гаргасан тухай “Bioscience” сэтгүүл мэдээллээ. Одоогоор дэлхийд 356 төрөл зүйлийн яст мэлхий байдгийн 217-д  нь устан үгүй болох аюул нүүрлэж байгааг судлаачид онцолсон байна. Байгаль орчны бохирдол, экологийн доройтлоос яст мэлхий нутагших тархац улам бүр багасаж, зарим төрөл зүйлийн тоо толгой эрс буурч буй.
“Яст мэлхий нь амьдарч буй орчиндоо таатайгаар нөлөөлдөг, бусадамьд биетийн оршин тогтноход чухал үүрэг гүйцэтгэдэг амьтдын нэг. Тэдний тоо толгой цөөрч, устан үгүй болбол далай, цэнгэг уст газрын экосистемд таагүй нөлөө үзүүлэх магадлал өндөр” гэж уг сэтгүүлд онцолсон байна. Сүүлийн 50 жилийн хугацаанд Свайно рафетус зүйлийн яст мэлхий устан үгүй болж буй, амьтны хүрээлэнд буй гурван эрэгчин, нэг эмэгчний дундаас сүүлийн найман жилийн хугацаанд өндөг гаргаагүйг тэд онцолж байгаа юм. Мөн Аварга биет яст мэлхийн (Chelonoidis abingdonii) төрлөөс ганцаар үлдсэн Жорж хэмээх яст мэлхий одоогоос зургаан жилийн өмнө үхсэн юм.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100