CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Агаарын цэргийн техникийн үзэсгэлэн болно

09-14-2018 14:27

БНХАУ-ын Гуандун мужийн Жүхай хотод ирэх сарын 6-ны өдөр олон улсын сансрын болон агаарын тээврийн үзэсгэлэн нээгдэх болсон тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Зургаан өдрийн турш үргэлжлэх энэхүү үзэсгэлэнгийн үеэр сансрын төхөөрөмжүүд, агаарын цэргийн салбарын шинэ технологи, техникийг танилцуулахын зэрэгцээ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг корпораци, компаниудын хамтын ажиллагааны хэлэлцүүлгийг өрнүүлэх аж.
Хятадын арми, цэргийн салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, агаарын цэргийн онгоц, төхөөрөмжүүдийг нь энэ үзэсгэлэнгийн үеэр олонд танилцуулах юм.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100