CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Гэрэл, сүүдрийн гайхамшгийг харуулав

09-14-2018 11:21

 Энэ сарын 11-14-ны хооронд Хятадын Хэбэй мужийн Хандан хотод сүүдэр шийн урлагийн харилцан туршлага солилцох үзэсгэлэн зохион байгуулагдаж байна. Анх удаа болж буй тус арга хэмжээ дундад орны сүүдэр шийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой. Үзэсгэлэнд газар бүрээс ирсэн сүүдэр шийний 11 жүжигчдийн баг оролцож, үзэгчдэд олон арван тоглолт үзүүлэн, гэрэл, сүүдрийн гайхамшгийг дэлгэн харуулжээ.

 Сонирхуулахад, Хятадын сүүдэр шийг 2011 оны 11 дүгээр сард ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвд бүртгэжээ. Түүнчлэн сүүдэр ший үүссэн талаарх нэгэн домог байдаг гэнэ. Домогт өгүүлсэнээр нэгэн хаан нас барсан гэргийгээ байнга дурсан санадаг байж. Үүнийг нь харж тэвдээгүй түшмэл нь хөвөн бүсээр түүний гэргийн дүрийг бүтээн будаж, модонд ишэлж, хөдөлгөөнтэй болгожээ. Нэгэн орой хаан хөшигний араас нас барсан гэргий нь харагдах шиг болоход ихэд баярлаж, сүүдэр ший бий болсон гэж үздэг байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100