CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Робот хөтөч үйлчилнэ

09-13-2018 14:54

 Японд жуулчид таксинаас гаралгүй очих газрынхаа тухай мэдээллийг авч болох нь ээ. Киото хотод “RoBoHon”  нэртэй робот хөтчийг ирэх долоо хоногоос эхлэн үйлчилгээнд гаргахаар төлөвлөж байна.

 Гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэлээрээ нэрд гарсан “Sharp” компанийн энэхүү бүтээл жуулчдыг таксинд суусны дараа түүхэн, дурсгалт газруудын талаар япон, англи, хятад хэлээр танилцуулах чадвартай аж.

 Ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэжлэх уг үйлчилгээг Киотог зорин ирдэг жуулчдын хэрэгцээнд нийцүүлэхээр гаргаж буйгаа аялал жуулчлалын  “JTB Corp” онцолж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100