CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шинэ үг, нэр томъёог дүрэмжүүлэн батлах хурал болов

09-13-2018 13:43

Шинэ үг, нэр томьёоны монгол орчуулгыг хянан тогтоох эрдэмтдийн хурал өнөөдөр БНХАУ-ын Гансү мужийн Ланжөү хотноо болж байна.
Дээрх асуудалтай холбогдох байгууллагууд болон Бээжин хот, ӨМӨЗО, ШУӨЗО, Гансү, Хөхнуур, Ляонин, Гирийн зэрэг мужуудаас  монгол хэл шинжлэлийн эрдэмтэн, орчуулагч, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагаас бүрдсэн 30 гаруй судлаач тус хуралд уригдан оролцож байгаа ажээ. Тэд 2017 оноос хойш монгол хэлээр шинэчлэн орчуулагдсан үгс болон тэдгээрийн хэрэглээ, улс төр, бизнес, шинжлэх ухаан, техник мэргэжлийн салбарт хамаарах 300 гаруй шинэ нэр томьёог хянан баримталж, нэгтгэн дүрэмжүүлэхээс гадна Хятадын олон үндэстний орчуулгын стандартын талаар дүгнэн хэлэлцэж байна. Мөн үдээс хойш хятад монгол орчуулгын эрдэм шинжилгээ, онол практикийн салбар хуралдаан болох юм байна.
Хятад улсын Үндэстний хэлний орчуулгын зөвлөл, Ланжөү хот дахь Баруун хойдын үндэстний их сургуулиас хамтран зохион байгуулж буй уг хурлын нээлтийн ёслол дээр Хятадын үндэстний хэлний орчуулгын зөвлөлөөс Баруун хойдын үндэстний их сургуульд Ши Жиньпиний “Төр улсыг засахуй”, “Хятад монгол шинэ үгсийн толь” болон “Хөрөнгийн тухай” хэмээх гурван боть бүтээлийг бэлэглэлээ.

  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100