CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Тай Чи нь настай хүмүүст илүү нөлөөтэй

09-13-2018 11:15

 Хятадын гар тулааны урлагийн нэг Тай Чи нь бие хамгаалах урлагаас гадна эрүүл мэндэд эерэг нөлөөтэй болохыг судлаачид тогтоожээ.

 Ялангуяа настай хүмүүст энэ нь тун сайн нөлөө үзүүлдэг. Учир нь хүн нас ахих тусам бие эрхтэн нь сулардаг. Тэгвэл ахмад настай хүмүүс Тай Чигээр хичээллэснээр бие эрхтэн чангарч, хөнгөн хөдөлгөөнд унах, бүдрэх эрсдэл багасдаг байна. “ЖАМА” олон улсын эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгээс 70 болон түүнээс дээш насны 670 ахмадыг энэхүү судалгаанд хамруулжээ. Хөл зэрэг тулгуур эрхтэнүүд нь суларч, амархан бүдэрч унадаг ахмадуудыг Тай Чигийн сургалтанд хамруулахад тэд унах, бүдрэх эрсдэл нь 58 хувиар багасч, сунгалтын дасгал хийж биеийн уян хатан байдал нь 31 хувиар нэмэгджээ. 

 Судалгааг өнгөрсөн 20 гаруй жилийн турш цуглуулсан үр дүнд тулгуурлан дүгнэлтийг гаргасан байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100