Судалгаа, шинжилгээний салбарт 6 сая хүн ажиллаж байна
09-13-2018 14:58
БНХАУ-ын Улсын статистикийн газраас гаргасан тайланд өгүүлснээр, тус улсын судалгаа, шинжилгээ, зохион бүтээх салбарт зургаан сая гаруй хүн ажиллаж байгаа аж.
Шинжлэх ухаан, технологи болон инновацийн салбарт хөрөнгө оруулж, уг салбарыг хөгжүүлэх, боловсон хүчнийг олноор бэлдэх бодлого барьж буйгаас улбаалан энэ чиглэлийн мэргэжэл эзэмшигч, ажил эрхлэгчдийн тоо тогтмол өсөж байгаа гэнэ. Судалгаа, зохион бүтээхүй, шинэ санаа боловсруулах зэрэг төслүүдэд 2017 оны байдлаар гэхэд нэг их наяд гаруй юанийн хөрөнгө оруулсан нь 1991 оны мөн үзүүлэлттэй харьцуулахад даруй 123 дахин их тоо юм.