CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Худалдааны дайнд хариу арга хэмжээ авах зөвшөөрөл хүсэв

09-13-2018 16:09

 АНУ өөрийнх нь дүрмийг зөрчин БНХАУ-аас тус улсад экспортолж буй бараа бүтээгдэхүүнд татварын хориг тогтоосон тухай Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/ энэ сарын 11-нд гишүүн улсууддаа мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан Хятад улс Америкаас жил болгон 70 гаруй тэрбум ам долларын үнийн дүнтэй тэнцэх худалдааны хариу арга хэмжээ авах болно гэдгээ илэрхийлэн ДХБ-аас зөвшөөрөл хүсчээ.
   2016 оны 10 сард, ДХБ-ын Удирдах зөвлөлийн хурлын тайланд Америк тус байгууллагын дүрмийг үл хүндэтгэн Хятадын экспортын зарим бүтээгдэхүүний экспортын эсрэг 13 төрлийн хориг арга хэмжээ авсан байна хэмээн дурдсан билээ. 2017 оны 5 сард дахин нийтэлсэн давж заалдах байгууллагын тайланд ч дээрхийг давтан дурдсан юм. Үүний дараа ДХБ-ын арбитрч АНУ-д хандан тус оны 8 сарын 22-ны өдрөөс өмнө шийдвэрээ цуцлахыг хүссэн байна.
  Харин энэ сарын 11-ний өдрийн мэдэгдэлд Хятад улс ДХБ-ын шийдвэрийг хүлээж авах хугацаандаа авч биелүүлээгүй Америкийг буруутган худалдааны хариу арга хэмжээ авах хүсэлтээ илэрхийлжээ.    ДХБ-ын дүрэм ёсоор бол 9 сарын 21-ний өдөр тус байгууллага худалдааны хариу арга хэмжээ авах Хятад улсын хүсэлтэд зөвшөөрөл өгөх ёстой. Энэ бол БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагад элссэнээс хойш худалдааны сөргөлдөөнд ялагдсан талаар шийдвэрийг шууд хэрэгжүүлэлгүй, тэвчээр хүлээцтэй хандаж, эцэст нь асуудлыг шийдэх гарцдаа зөвшөөрөл хүсэж буй анхны тохиолдол юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100