CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын зах зээлд 7690 онгоц хэрэгтэй

09-12-2018 14:27

 Агаарын тээвэр, нисэх онгоц үйлдвэрлэлийн “Боинг” корпораци ирэх 20 жилийн хугацаанд БНХАУ-ын зах зээлд 7690 шинэ онгоц хэрэгтэй гэсэн таамаглал гаргаж байна. Дундын зайнд тээвэр хийх 5730 онгоцыг Хятадын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж буйн зэрэгцээ холын зайн хөлгийн захиалга ч өсөх магадлалтай гэж тэд үзэж буй.

 Жилд нэг тэрбум ам.долларын эргэлттэй агаарын тээврийн хамгийн том зах зээл гэдэг статусаа Хятад улс цаашид ч хадгалж, ачаа болоод зорчигч тээврийнх нь хэмжээ нэмэгдсээр байх төлөвтэйг “Боинг” корпорацийн урьдчилсан таамагт онцолж байна.

 Тус улсын хүн амын дундаж орлого нэмэгдэж, чинээлэг иргэдийн тоо өссөөр буй учир агаарын тээврээр үйлчлүүлэгчдийн тоо буурахгүй, харин ч эсрэгээрээ нэмэгдсээр байна. Нөгөө талаас, Хятадын агаарын тээврийн компаниуд гадаад болон дамжин өнгөрөх нислэгийнхээ тоог нэмэгдүүлсээр байгаа юм. Ийм хүчин зүйлүүдээс улбаалан БНХАУ-ын агаарын тээврийн зах зээл ирэх 20 жилийн хугацаанд улам өргөжин тэлнэ гэж “Боинг” корпорацийн дэд ерөнхийлөгч Рэнди Тинсет өгүүлжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100