CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши дарга Путинтэй хамт бин хайрав

09-12-2018 15:41

 БНХАУ-ын дарга Си Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон нар өчигдөр уулзалтынхаа завсарлагаар хамтдаа бин хайрчээ.

 Өмнө нь зургадугаар сард В.Путин БНХАУ-д айлчлах үеэрээ банш хэрхэн хийхийг сурсан бол энэ удаад Ши Жиньпин дарга Оросын уламжлалт бинг хайрч үзжээ. Тэд өөрсдийнхөө хайрсан бин дээр загасны түрс түрхэн идэж, араас нь хундага архи тулган хүртсэн байна. ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохын сацуу хоёр улсын төрийн тэргүүн нар хувийн уулзалт хийсэн юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100