CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Цаг үе, үйл явдал

Жек Магийн халааг хэн авах вэ?

09-12-2018 14:36

 Интернэт худалдааны “Алибаба” группийг үүсгэн байгуулагч Жек Ма ирэх оны есдүгээр сарын 10-нд албан ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн бөгөөд цаашид захирлуудын зөвлөлд үлдэж, шинэ удирдлагын зөвлөхөөр ажиллахаар төлөвлөж байгаа билээ.  Компанийнхаа үүсгэн байгуулагдсаны 19 жилийн ойгоор тэрбээр ийн мэдэгдэхдээ халааг нь хэн авах талаар өгүүлсэнийг “South China Morning Post” онцолж байна.

 Компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн, Дэниэл Жан түүний халааг авах гэнэ. “Ерөнхий захирлаар ажиллаж эхэлснээс хойш түүний авьяас, ажил хэрэгч байдал, манлайлах чадварыг ажигласаар ирсэн. Сүүлийн жилүүдийн ололт амжилтанд түүний нөлөө асар их байгаа” гэж Жек Ма өгүүлсэн байна.

 Өдгөө 46 настай Дэниэл Жан өмнө нь интернэт худалдааны “Taobao” компанийн санхүү хариуцсан захирал, “Tmall.com.”-ын ерөнхийлөгчийн албыг хашиж байсан юм. Дэниэл Жаныг компанийнхаа ирээдүйн удирдлагаар ажиллуулах саналыг Жек Ма 2015 онд анх захирлуудын зөвлөлд тавьж байсныг “South China Morning Post” онцолжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100