CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад Оросын мэдээллийн байгууллагууд хамтран ажиллана

09-12-2018 15:33

 Хятад Оросын мэдээллийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд Ши Жиньпин, Владимир Путин нар оролцлоо.

 ОХУ-ын Владивосток хотод өчигдөр Хятадын төв радио телевиз, “Өнөөдрийн Орос” олон улсын агентлагийн хооронд байгуулсан стратегийн хамтын ажиллагааны гэрээнд Төв радио телевизийн   захирал Шэнь Хайшүнь, “Өнөөдрийн Орос” агентлагийн захирал Дмитрий Киселёв нар гарын үсэг зурсан юм_ Гэрээ ёсоор Хятадын төв радио телевиз, “Өнөөдрийн Орос” агентлаг мэдээний апликейшн, нийгмийн сүлжээ, интернет зэрэг шинэ салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад Оросын хөдөлгөөнт хэвлэл   мэдээллийн нэгдсэн индрийн “Хятад, Оросын онцлох мэдээ” апликейшныг хамтран үүсгэхийн зэрэгцээ олон улсын тоймчдын ажлын хэсгийг байгуулахаар болжээ. Энэ оны 4-р сард шинэ бүтэц зохион байгуулалтад орсон Хятадын төв радио телевиз он гарснаас хойш “Өнөөдрийн Орос” агентлаг, ОХУ-ын үндэсний радио телевизийн   ерөнхий компани, Орос сонин, RT телевиз, ТАСС агентлаг, Оросын Сибирийн хэвлэл мэдээллийн корпораци зэрэг Оросын төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн салбаруудтай олон талт хамтын ажиллагаа өрнүүлж байгаа юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100