CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Стефен Көрри Хятадад айлчлав

09-12-2018 11:17

 Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны шилдэг баг болох Голден Стэйт Уорриорс багийн тоглогч Стефен Көрри Хятад улсад айлчилжээ.
Тэрбээр Үхань хотод хийсэн айлчлалын хүрээнд Хуажоны Шинжлэх ухаан, Технологийн их сургуулийн харьяа дунд сургуулийн сурагчидтай хамтран сагсан бөмбөгийн бэлтгэл сургуулилт хийжээ.  Түүний хувьд Азийн дөрвөн улсад айлчилж байгаа бөгөөд 9-р сарын 6-нд Филиппиний Манила хотоос аялан тоглолтоо эхэлсэн байна. Хятад улсын дараагаар Японы нийслэл Токио хотод очин өөрийн дэмжигчидтэйгээ уулзах юм. Хятад улсад Голден Стэйт Уорриорс багийг дэмжигч маш олон залуус байдаг учир тус багийн тоглогчдыг тун найрсагаар хүлээн авдаг аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100