CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

 БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзав

09-12-2018 15:22

 ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй БНХАУ-ын дарга Ши Жинпин энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзлаа.
Уулзалтын үеэр Ши Жиньпин дарга “Хятадын тал Монгол Улстай тогтоосон харилцаагаа дээд хэмжээнд чухалчлан үздэг. Харилцан хүртээмжтэй хандах сайн хөршийн нөхөрсөг хамтын ажиллагаагаа улам төгөлдөржүүлж, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Манай хоёр улс бие биенийхээ ашиг сонирхлыг хүндэтгэж, итгэлцлээ гүнзгийрүүлж ирсэн. Хятад улс Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэнэ. Хятад Монгол улс "Нэг бүс нэг зам" болон "Талын зам" төслийг харилцан уялдуулж хоёр орны бодит хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулна. Хятад улс Монгол улсыг хөгжлийн хурдан галт тэргэндээ хамт сууж хамтаар урагшлахыг урьж байна. Мөн Хятад улсын өөрчлөлт нээлтийн ололт амжилтаас хуваалцан хамтын хөгжилтийг биелүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргана гэдэгт найдаж байна. Хятадын тал Монгол улсын уламжлалт мал аж ахуй болон хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжин ажиллаж, Монгол улсаас чанарын өндөр үзүүлэлттэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортолно. Мөн олон нийтийн үзэл бодолд суурилан хоёр талын соёлын солилцоог өргөтгөж байна. Хятад Монгол улс олон улсын болон бүс нутгийн тавцанд харилцан ойлголцож хамтран ажиллахыг чухалчилна” хэмээн онцоллоо.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол улс Хятад улстай харилцаагаа тогтвортой хөгжүүлэхдээ харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмыг баримтална. Монгол Улс тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, бие биений дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, эрх тэгш харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр БНХАУ-тай харилцаагаа гүнзгийрүүлэхийг зорьж байна. Нэг Хятад улс байх байр суурь бол хувиршгүй юм. Тайвань, Түвд, Шинжянийг Хятадын улсын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрнө. Монгол улс "Нэг бүс нэг зам" төсөлд идэвхийлэн оролцохын зэрэгцээ Хятад улстай худалдаа эдийн засаг, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбарт хамтран ажиллаж, бүс нутгийн хөгжилд хамтын хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын дарга, Төв хорооны Тамгын газрын дарга Дин Шүэшянь, Төв хорооны Гадаад харилцааны зөвлөлийн Тамгын газрын дарга Ян Жэчи, Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад явдлын яамны сайд Ван И, Хятад улсын Улс төрийн зөвлөлийн орлогч дарга, Хятадын хөгжил өөрчлөлтийн зөвлөлийн дарга Хэ Лифэн нар тус уулзалтад мөн оролцжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100