CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хөгжил дэвшил

Хятад улс ухаалаг метро бүтээв

09-12-2018 11:10

 Хятадын гал тэрэг болон метро үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани хамгийн сүүлийн үеийн технологийн шинэ дэвшил бүхий ухаалаг метро бүтээснээ зарлажээ.
Энэхүү метро нь мөн эрчим хүчинд хэмнэлттэй техник болсныг Чаньчун хотод болсон экспоны үеэр танилцуулсан байна.
Ухаалаг метро нь өөрийгөө удирдан жолоодох удирдлагын системээр тоноглогдсоноос гадна өөрийгөө зогсоох, хөдөлгөх гээд бүх л ажиллагаа нь автоматаар ажилладаг хэмээн Чаньчун Рэйлвэй Вехикле компанийн техникийн мэргэжилтэн Ван Жонхай сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ. Ухаалаг систем нь метроны үйл ажиллагааг бүхэлд нь хянахаас гадна уг метронд суурилуулсан аюулгүй байдлыг хангах төхөөрөмж нь зам дээрх болзошгүй эрсдэл, хаалт, саад болон замаас гарч унах эрсдэл зэргийг хянан боловсруулж ажилладаг байна.
Ухаалаг метроны зорчигч нь мөн ухаалаг цонх дээрээс шууд дүрс бичлэг тоглуулагчийг ажиллуулан өөрийн хүссэн видеогоо үзэх боломжийг бүрдүүлжээ. Метроны бүх бүхээгт WiFi суурилуулснаас гадна LiFi буюу шинэ үеийн өндөр хурдны мэдээлэл дамжуулах системээр тоногложээ.
Үүнээс гадна метроны хаалгануудад 3D камер суурилуулсан бөгөөд энэ нь хаалгаар нэвтэрч буй зорчигчдыг автомаар тооцоолон бүртгэх аж. Харин тусгайлсан бүсэд хөгжлийн бэрхшээлтэй зорчигч зорчиход зориулсан ба энд тухайн зорчигч нь дуут яригч ашиглан яаралтай тусламж авах боломжтой гээд олон шинэлэг зүйлийг эндээс харах болно.
Шинэ метро нь карбон материалаар хийгдсэн учир энгийн метроноос 15 хувиар хөнгөн жинтэй болжээ. Ингэснээр метроны зарцуулах эрчим хүчний хэрэглээ мөн 15 хувиар багасах аж. Шинэ загварын ухаалаг метро хэзээнээс эхлэн үйлчилгээнд гарах талаар зохион бүтээгчид тодорхой мэдээлэл өгөөгүй ч тун удахгүй зорчигчоо хүлээн авна гэж мэдэгдсэн байна.
Чаньчун Рэйлвэй Вехикле компани нь Хятадын метро болон гал тэрэг үйлдвэрлэгч гол үйлдвэрийн нэг бөгөөд 18 мянга гаруй ажилтантай тус компани жилдээ 8000 гаруй гал тэрэг, метро үйлдвэрлэдэг байна. Харин тэдний бүтээгдэхүүнийг АНУ, Австрали, Бразил зэрэг дэлхийн 20 гаруй улс руу экспортлодог.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100