CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Тэргэнцэртэй багш

09-12-2018 14:43

Жан Жялү 49 настай бөгөөд Гүйжөү мужийн Бижиэ хотын бага сургуульд багшилдаг. 1993 оны наймдугаар сард санамсаргүй унаснаар доод бие нь мэдээ алджээ. Тэр үеэс хойш тэрбээр эхнэрийнхээ тусламжтайгаар тэргэнцрээр хөл хийж, ажлаа хийх болсон гэнэ. “Хичээл заах бол миний хувьд аз жаргалтай мөч. Би өдөр бүр сурагчидтайгаа харилцахыг хүсдэг” хэмээн Жан багш ярьсан байна.

26 жилийн турш тэргэнцэр дээр суухдаа тэрбээр энгийн хүний ч давахад бэрх мөчүүдийг шавь нар болон ажилдаа хайртай тулдаа, мөн эхнэр нь түүнийг ойлгож, тусалсаны хүчинд даван туулсан аж. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100