CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Дэлхийн аялал жуулчлалын хотууд хуралдлаа

09-11-2018 14:58

 Дэлхийн аялал жуулчлалын хотуудын холбооны Чиндао Шяншан 2018 дээд хэмжээний уулзалт боллоо. Энэ удаагийн хурал “Хөгжлийн чиг хандлагыг баримталж, хотын брэндийг бий болгох” сэдвээр зохион байгуулагдсан байна. Тус хуралд 59 орны 112 аялал жуулчлалын хот, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй аж ахуйн нэгж оролцжээ.

Дэлхийн аялал жуулчлалын хотуудын холбооны хурлыг анх 2012 онд Бээжин хот санаачлан хийсэн байна. Анхны хурал 58 гишүүн байгууллагаас бүрдэж байсан бол энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад 12 байгууллага нэмэгдэж, холбооны бүрэлдэхүүн байгууллагын тоо 205-д хүрч, цэнхэр гаригийн таван тивийн 67 улс, бүс нутгийг хамрах болжээ. Түүнчлэн 2020 оны хурал Бээжин хотноо зохион байгуулагдах аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100