CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БНХАУ-ын дарга ОХУ-г зорилоо

09-11-2018 11:56

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Путиний урилгаар  энэ сарын 11-12-нд ОХУ-ын Владивостокт болох Дорны эдийн засгийн дөрөвдүгээр форумд оролцохоор өнөөдөр тусгай онгоцоор Бээжингээс мордлоо.
ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын дарга, Төв хорооны Тамгын газрын дарга Дин Шүэшянь, Төв хорооны Гадаад харилцааны зөвлөлийн Тамгын газрын дарга Ян Жэчи, Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад явдлын яамны сайд Ван И, Хятад улсын Улс төрийн зөвлөлийн орлогч дарга, Хятадын хөгжил өөрчлөлтийн зөвлөлийн дарга Хэ Лифэн нар Ши Жиньпинийг дагалдан яваа юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100