CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Нисэх загварын хурал, нисгэгчгүй онгоцны үзэсгэлэн

09-11-2018 11:41

 Нисгэгчгүй онгоцны удирдлага, зохион байгуулалтын талаарх олон улсын хурал өчигдөр Хятадын Чэндү хотод болов
Олон улсын агаарын тээврийн холбоо, Хятадын Сычуань мужийн захиргаанаас хамтран зохион байгуулсан энэхүү хуралд тус салбарын эрдэмтэн мэргэжилтнүүд болон дрон сонирхогч, хэрэглэгчдийн төлөөлөл 600 гаруй хүн оролцжээ. Мөн үеэр сүүлийн үеийн нисгэгчгүй онгоц буюу дрон, нисэх загварын үзэсгэлэн гаргаж дэлхийн 40 гаруй компанийн 70 гаруй загварыг танилцуулсан байна. Үүнээс Хятад улсын "И Лүн-2" хэмээх шинэ загварын удирдлагын систем оролцогчдын анхаарлыг ихээхэн татлаа. Энэ сарын 12-ныг хүртэл гурав хоног үргэлжлэх тус үзэсгэлэнгээс яаралтай тусламжийн болон авран хамгаалах чиглэлээрх нисэх загварын шинэлэг шийдлүүдийг үзэж танилцах боломжтой юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100