Илүү хайрлах хэрэгтэй “Сахиулсан тэнгэрүүд”
( 15 / 26 )

Илүү хайрлах хэрэгтэй “Сахиулсан тэнгэрүүд” 2018 оны 09 сарын 10 өдөр 12:10

Үг холбож өгүүлбэр зохиох, нэмэх хасах үржүүлэх зэрэг математикийн хичээл энгийн хүүхдэд бол нэг удаа хэлээд өгчихөд л ойлгогдчихдог зүйл. Харин хөгжилийн бэрхшээлтэй хүүхдэд бол эдгээр нь тийм ч хялбар зүйл биш. Тэдэнд хичээл заах нь багш нараас маш их ур дүй, тэсвэр тэвчээр, уйгагүй хөдөлмөр шаарддаг. Энэ сарын 7-ны өдөр манай сайтын сурвалжлагч Бээжин хотын Чоян дүүрэгийн туршилтын бага сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хичээл заадаг багшийн талаар сурвалжлага бэлтгэсэн юм. Бээжин хотын Чоян дүүрэгийн туршилтын бага сургуулийн Шинь Юаньли дах салбар нь 1984 онд байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд Хятад улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сурган хүмүүжүүлсэн эрдмийн анхны өргөө юм. Энэ сургуулийн Жан Яньли багш хөгжлийн н бэрхшээлтэй хүүхдүүдтэй 10-аад жил ажилласан туршлагатай нэгэн. Түүний хувьд энэ хүүхдүүд өхөөрдөм бяцхан "Сахиулсан тэнгэрүүд" гэдгийг тэрбээр сурвалжлагын үеэр хэлж байлаа. Ингээд Жан Яньли багшийн хичээл болон тус сургуулийн талаарх фото сурвалжлагыг та бүхэндээ хүргэж байна.

Вы просмотрели все фото

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр