CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин үндэсний боловсролын хуралд уг хэлэв

09-10-2018 14:55

 Өнөөдөр Бээжин хотноо болсон Хятадын үндэсний боловсролын хуралд БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцож ХКН-ын нэрийн өмнөөс боловсролын салбарын багш ажилтнуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Хятад улс Багш нарын өдрийг энэ жил 34 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Коммунист намын үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлж улс эх орондоо чадвартай, хүмүүжилтэй боловсон хүчин бэлтгэхэд хүч оюунаа дайчлан хөдөлмөрлөдөг үе үеийн багш сэхээтнүүд, боловсролын салбарын ажилтнуудын улсын хөгжилд оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй их билээ. Тиймээс хойч үеийнхний боловсрол мэдлэгт хөрөнгө оруулалт хийж, нийгэмдээ үлгэр жишээ болон ажиллаж байгаа багш нарынхаа ажил үйлс, мэргэжлийн нэр төрийг хүндэтгэхийн чухлыг Ши Жиньпин дарга онцолжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100