CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин БНАСАУ-ын Ерөнхийлөгчид баярын цахилгаан илгээв

09-10-2018 13:26

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНАСАУ-ын үндэсний баярын 70 жилийн ойг тохиолдуулан БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Унд баярын цахилгаан илгээв.
Ши Жиньпин баярын цахилгаандаа “БНАСАУ байгуулагдсаны 70 ойг тохиолдуулан ХКН, БНХАУ-ын засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа танд болон БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам, засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхны ерөөлийг дэвшүүлье гэжээ. “БНАСАУ байгуулагдсан 70 жилийн туршид танай ард түмэн социалист хувьсгал, бүтээн байгуулалтын үйлст ихээхэн амжилт гаргалаа. Сүүлийн жилүүдэд та БНАСАУ-ын нам, ард түмнийг удирдан, эдийн засаг, нийгмийн хөгжил зэрэг талаар иж бүрэн идэвхтэй бодлого хэрэгжүүлж, чухал үр дүнд хүрч, БНАСАУ-ын социалист үйлсийн хөгжил түүхэн шинэ цаг үед орлоо. Үүнд би чин сэтгэлээсээ баярлаж байна” хэмээн уг баярын цахилгаанд тэмдэглэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100