CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

“Шүлэглэлт ном” нэртэй марк гаргажээ

09-10-2018 13:22

Хятадын Шуудангийн газар энэ сарын 8-нд “Шүлэглэлт ном” нэртэй тусгай марк бүтээснээ олонд танилцууллаа. Энэхүү марк нь багцандаа зургаан ширхэгтэй бөгөөд зураг болон нэрээрээ хоорондоо ялгарна. Маркийг 8.90 юаниар зарж байгаа гэнэ.
Сонирхуулахад, Хятадын уран зохиолыг дэлхийн хамгийн урт түүхтэй уран зохиол гэдэг. Харин “Шүлэглэлт ном” нь Хятадын анхны яруу найргийн түүвэр төдийгүй тус улсын хэл соёлын томоохон дурсгал юм. Тус номонд нийт 300 гаруй шүлгийг сонгон оруулсан байдаг аж. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100