CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БНХАУ нүүрснээс татгалзаж, хийг сонгоно

09-10-2018 10:26

 Эрчим хүчний хэрэглээндээ цаашид нүүрсийг бус хийг түлхүү хэрэглэхээр төлөвлөж буйгаар БНХАУ-ын эрх баригчид мэдэгдсэнийг “Reuters” мэдээлсэн байна. Үүний тулд хий ханган нийлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх, хадгалах байгууламж нэмж барих, хэрэглээний аюулгүй байдлыг чанд мөрдөх, хяналт тавих зэрэг шат дараатай ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Өнгөрсөн оны байдлаар тус улсын умард хэсгийн 28 том хотод нүүрсний хэрэглээг хязгаарлаж, хийн халаагуурыг хэрэглэх үед ханган нийлүүлэлт саатаж, зарим өрхүүд өвлийн сард халаалтгүй болсон тохиолдол ч гарсан билээ. Жил бүрийн аравдугаар сарын дунд үеэс гуравдугаар сар хүртэлх хугацаанд 400 сая тонн орчим нүүрс хэрэглэж, хойд мужийн хотуудыг эрчим хүчээр хангадаг дулааны станц агаарын бохирдлын хамгийн том шалтгаан болдог тул хийн халаалтыг сонгоход хүрч буй.
“Reuters” агентлагийн онцолж буйгаар, хийн хэрэглээнд ийнхүү шилжсэнээр эрчим хүчний түүхий эдийн зах зээлд савлагаа үүсэж, хийн үнэ огцом нэмэгдэх нөхцөлийг үүсгэж байгаа аж. Өнгөрсөн оны байдлаар,  дотоодын хийн компаниудын ачаалал эрс ихсэж, хангалттай хэмжээний бүтээгдэхүүн нийлүүлж чадаагүйгээс импорт нэмэгдэж, дэлхийн зах зээл дэх хийн үнэ ч өссөн нь үүнтэй холбоотойг ажиглагчид анхааруулсан.
Тиймээс энэ жил бэлтгэл ажлыг сайтар төлөвлөх, шат дараатайгаар арга хэмжээ авах, онцгой нөхцөл байдал үүсэхэд ямар хариу үзүүлэх зэргийг тооцоолох ёстойг холбогдох албаныхан мэдэгдэж буй.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100