CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Орост, Ван И Пакистанд айлчилна

09-07-2018 10:54

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 11-12-нд ОХУ-ын Владивостокт болох Дорно дахины эдийн засгийн дөрөвүгээр форумд оролцоно хэмээн Синьхуа агентлаг мэдээллээ.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Каны мэдэгдсэнээр бол, Ши Жиньпин дарга ОХУ-ын ерөнхийлөгч Путиний урилгаар тус арга хэмжээнд оролцохын сацуу ОХУ-д айлчлал хийх юм байна. Дашрамд дурдахад, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 7-9-ний өдрүүдэд Пакистан улсад айлчлах юм. Тэрбээр Пакистаны Гадаад харилцааны сайд Махдум Шах Мехмуд Курешийн урилгаар энэхүү айлчлалыг хийж байгаа юм байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100