CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хүүхдүүд Эверестийн оргилд гарчээ

09-07-2018 11:19

 13-18 насны таван хүүхэд дэлхийн зулай гэгдэг Эверестийн оргилд гарч чадсан нь олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн тэргүүн мэдээ болж байна.

 Энэтхэгийн алслагдсан буйд суурингийн 10 хүүхэд дэлхийн дээврийг зорин гарснаас Маниша, Умакант Мадави, Пармеш Аале, Викас Соям, Кавидас Катмоде нар зорилгодоо хүрчээ. 13-хан насандаа Эверестийн оргилд гарч, хамгийн залуу авирагч болсон энэтхэг охин Малаватх Поорнагийн амжилтаас эдгээр хүүхэд урам зориг авсан аж. Тэд бусад авирагчийн адилаар Эверест ууланд авирахдаа Балбын талаас эхэлсэн бөгөөд уг улиралд тухайн ууланд авирах эрхийг 300 гаруй хүнд олгосон байна. Энэхүү эрх нь ихээхэн үнэтэй байдаг бөгөөд нэг нь л гэхэд олон мянган ам.долларын үнэтэй байдаг юм байна. Харин хүүхдүүдийг аялалд явуулахыг анх санаачилсан Чандрапур дүүргийн өндөр албан тушаалтан Ашустош Салил нь Махараштрагийн засгийн газарт хүсэлт гаргаж, 40 сая рупи буюу 570 мянга гаруй ам.долларын санхүүжилт авч чадсан байна. “Бид тэдгээр хүүхдүүдийн өөрсдөдөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх хийгээд бусад хүнд урам зориг өгөх зорилгоор үүнийг хийсэн” гэж А.Салил мэдэгджээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.con
Шинэ мэдээ
860010-1116160100