CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Цахилгаан скүүтэр, унадаг дугуйгаар зорчих хурдыг буурууллаа

09-07-2018 10:44

 Сингапур улсын Зам тээврийн яамнаас цахилгаан скүүтэр, унадаг дугуй зэрэг хэрэгслээр зорчих дээд хурд 15 км/цаг байсныг 10 км/цаг болгож багасгахаар болсноо албан ёсоор мэдэгдсэн байна. 

 Энэ нь осол аваараас урьдчилан сэргийлэх гол зорилготой бөгөөд цахилгаан скүүтэр болон унадаг дугуйгаар зорчигч заавал хамгаалалтын малгай өмсөх ёстой гэнэ. Өмнө нь дээрх хүн тээврийн хэрэгслүүдийн тухай нарийвчлан тусгасан дүрэм журам байгаагүй бөгөөд энэ удаа холбогдох салбарын мэргэжилтнүүд хэд хэдэн заалт боловсруулсан бөгөөд тэдний гаргасан бүх саналыг Зам, тээврийн яамны Сайд хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэхээр болжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100