CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Онлайн тоглоомыг хянана

09-07-2018 13:58

Хятадад хамгийн их хүчээ авсан “Суу алдрын хаан” (King of Glory) онлайн тоглоомыг цагдаагийн мэдээллийн баазад бүртгэжээ. Ингэснээр, тоглогчид өөрийн нэр, овог, иргэний үнэмлэхний мэдээллээрээ сүлжээнд нэвтэрч бүртгүүлэх ёстой болж байна.
Тоглоомын зохион бүтээгч “Тенсент” компани тоглогчдын насыг хянах шаардлагатай гэж мэдэгдэж, өнгөрсөн оны долоодугаар сараас энэ талаар арга хэмжээ авч эхэлсэн билээ. 12 хүртэлх насны хүүхэд 08:00-21:00 хугацаанд өдөрт нэг цаг л уг тоглоомоор тоглох эрхтэй бөгөөд 13-18 насныхан хоёр цаг тоглох эрхтэй болжээ. Харин одоо цагдаагийн газрын баазад тоглоомын санг холбосноор тоглогчид нас, нэр, мэдээллээ нууцлах боломжгүй болж буй нь энэ.
Интернэт, онлайн тоглоомоос хараат болох, донтох үзэгдэл тус улсын хүүхдүүд, залуусын дунд газар авч байгаа бөгөөд тэдний 23 хувь нь долоо хоногт дунджаар дөрвөн өдөр, 17 хувь нь өдөр бүр тоглодог гэсэн судалгааг гаргасан юм. Тэр дундаа бага сургуулийн сурагчид, өсвөр насныхны дунд энэ үзүүлэлт нэмэгдсээр байгаа учир ийм арга хэмжээ авахад хүрсэн гэж холбогдох албаныхан тайлбарлаж байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100