CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Цаг үе, үйл явдал

Жэби далайн шуурга хохирол тарьсаар байна

09-07-2018 10:59

 Япон улсад сүүлийн 25 жилд болж байгаагүй хүчтэй далайн шуурга дэгдсэний улмаас 10 хүн амиа алдаж, 300 гаруй хүн бэртэж гэмтээд байна. “Жеби” буюу “Хараацай” хэмээн нэрлэгдэж байгаа далайн шуурганы улмаас тус улсын баруун зүгийн нутгуудад хөрсний гулгалт үүсч, хүчтэй аадар бороо орж байгаагийн зэрэгцээ салхины хурд 216 км/цагт хүрсэн байна.

 Гамшгийн бүсээс 1 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд авран хамгаалах ажил үргэлжилсээр байгаа юм. Шуурганы улмаас Осака, Кобэ болон Киото хотуудыг холбодог тээврийн гол зангилаа гэгдэх нисэх онгоцны “Кансай” буудлын эх газар дахь гүүрийг усан онгоц мөргөсний улмаас үйл ажиллагаа нь зогсоход хүрчээ. Үүний зэрэгцээ 6.6 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Японы хойд нутгийн Хоккайдо арал дээр хөрсний гулгалт үүсчээ. Ацуми хотод олон байшин барилга эвдрэн сүйдсэн бөгөөд хэд хэдэн хүн гарч чадахгүй боогдоод байгаа юм. Энэ бүс нутагт хүний амь үрэгдсэн гэх мэдээлэл одоогоор алга байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100