CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хятадын сонин хачин

Хүн шиг хэлбэртэй лийр ургуулжээ

09-06-2018 13:31

 БНХАУ-ын Хэбэй мужийн Ханьдань хотын нэгэн тосгоны иргэн Хао Шянь Жан “Хүн орхоодой” буюу хүн шиг хэлбэртэй лийр ургуулж, ургацаа хураасан байна. Хао Шянь Жан нь жимсийг урлагийн бүтээл болгон ургуулах технологийг олон жил судалжээ. Түүнчлэн тэрбээр жимсийг ургуулахдаа хэвэнд оруулах хэвлүүр бүтээж, патент авсан аж.

 Хао Шянь Жан 28 сортын лийр жимсийг амьтан, хүн, уул ус, ханзны хэлбэрээр ургуулахаар туршиж байжээ. Одоогийн байдлаар түүний “Хүн орхоодой” лийр нь худалдаанд гараад байгаа гэнэ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100