CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Пакистаны шинэ Ерөнхийлөгчид баярын цахилгаан илгээв

09-06-2018 13:30

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 4-ний өдөр Пакистаны шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ариф Альви-д баярын цахилгаан  илгээв .
Тэрбээр цахилгаан утсандаа, Хятад Пакистан бол үнэнч ахан дүүс, сайн хөрш, он удаан жилийн хуучин анд. Хоёр орны нөхөрлөл бэрхшээл шалгуурыг туулж чадсан төдийгүй он цагийн уртад тасралтгүй зузааран бэхжисээр ирсэн юм. Би 2015 онд танай сайхан улсад айлчлах үеэр хоёр тал харилцаагаа стратегийн иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүргэх тохиролцоонд хүрсэн. Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын чармайлтаар манай хоёр орны улс төрийн итгэлцэл бэхжиж, эдийн засгийн корридорын бүтээн байгуулалт амжилттай урагшлан ард иргэдэд үр өгөөжөө өгч эхэлсэнийг дурдахад таатай байна. Мөн бүс нутгийн хөгжилд идэвхтэй хувь нэмрээ оруулж байна. Хятад-Пакистаны хувь заяаны хамтыг цогцын байгуулах үйлсэд хамтран зүтгэе” хэмээн дурджээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100