CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

177 сая юаний яаралтай тусламж үзүүлэв

09-05-2018 10:55

Үерт автаад байгаа Хятадын Шаньдүн мужийн зарим газарт гамшгийн хохирлыг арилгах, дэд бүтцийг нөхөн сэргээхэд зориулан улсын төсвөөс 177 сая юаний яаралтай тусламж үзүүллээ.

Өнгөрөгч сарын дунд үеэс үргэлжлэн орсон олон өдрийн бороонд гадаргын усны түвшин нэмэгдэж Шаньдун мужийн олон газар үерт автаад байгаа билээ. Гамшигт нэрвэгдсэн зарим газарт дэд бүтцийн байгууламжуудад ноцтой эврэл гэмтэл гарснаас цахилгаан эрчим хүч тасарчээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100