CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хөгжил дэвшил

“Xiaomi” компани зурагтынхаа үнийг хямдруулав

09-05-2018 14:38

БНХАУ-д хамгийн ихээр борлогддог, “Xiaomi Mi TV 4A” загварын зурагтынхаа үнийг үйлдвэрлэгч компани бууруулснаа зарлав. Хятадын төдийгүй Азийн бусад орны зах зээлд уг бүтээгдэхүүнээ гаргах төлөвлөгөөтэй байгаа тул үнийн хувьд илүү уян хатан бодлого баримталж эхэлсэн гэж компанийхны зүгээс тайлбарлаж байна. Өмнө нь160 орчим ам . доллараар зарагдаж байсан, одоо бол 134 ам.долларын үнэтэй болж хямдарсан энэхүү зурагтыг эхний ээлжинд Индонезид худалдаалж эхлээд буй.
32 инчийн IPS дэлгэцтэй, чанарын хувьд мэргэжилтнүүдээс сайн үнэлгээ авсан энэхүү зурагт Хятадын зах зээлд хамгийн олноор борлогддог, үнийн хувьд боломжийн гэгддэг бүтээгдэхүүн юм.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100