CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хүмүүс хүнээс илүү нохойнд “хайртай”

09-05-2018 14:49

 АНУ-ын Бостон хотын Зүүн хойд их сургуулийн нийгэм судлаачдын үзэж буйгаар, хүмүүс хүнээс илүү нохойнд хайртай гэнэ. Тэд сайн дураараа судалгаанд оролцохыг хүссэн 240 хүнд ядарч зүдэрсэн хүн, тэжээх эзэнгүй, өлсөж зүдэрсэн нохой хоёрын бичлэгийг үзүүлж, мөн гөлөг, хүүхэд хоёр руу халдаж, гэмтээсэн хэргийн тухай цагдаагийн материалыг уншуулж, туршилт хийжээ.

  Хүмүүсийн дийлэнх нь хүн, хүүхдээс илүү нохойг, тэр дундаа гөлгийг өрөвдөж, зарим нь нулимс унагаж байгааг судлаачид онцолсон байна. Нөгөө талаар, нохойн тухай, түүний үнэнч сэтгэлийг харуулсан олон кино, бүтээл уншигч, үзэгчдийг сэтгэлд хүрдэгийг ч мөн судлаачид ярьж буй.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100