CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Интернэтийн аюулгүй байдлын хурал болж байна

09-05-2018 14:45

 “Интернэтийн аюулгүй байдлын хурал-2018” Хятадын нийслэл Бээжин хотноо болж байна. Тус хурал өчигдөр буюу энэ сарын 4-нд Бээжингийн Үндэсний хурлын төвд нээлтээ хийжээ. Гурван өдөр үргэлжлэх хуралд интернэтийн аюулгүй байдлын салбарын 300 орчим эрдэмтэн болон энэ чиглэлд ажилладаг 40 мянган ажилтан оролцож байна. Тэд кибер орон зайн зөрчил, засаглал, интернэтийн аюулгүй байдлын бүтээн байгуулалт, технологийн шинэчлэл, салбарын хөгжил зэрэг сэдвээр санал солилцох аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100