CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Африкт 60 тэрбум долларын дэмжлэг үзүүлнэ

09-05-2018 11:06

Хятад улс Африкт 60 тэрбум долларын дэмжлэг үзүүлэхээр болсны 15 тэрбум нь буцалтгүй тусламж ажээ.

Энэ сарын 3-4-ний өдрүүдэд БНХАУ-ын нийсэлэл Бээжин хотноо болсон Хятад Африкийн орнуудын удирдагчдын форумын үеэр Ши Жиньпин ийнхүү мэдэгдсэн юм. “Найман том ажиллагаа” хэмээн нэрлэж буй дэд бүцтийн төслүүдийг санхүүжүүлэхэд чиглэсэн уг хөрөнгө оруулалтын ихэнх хэсэг нь хүүгүй, хөнглөлттэй зээл бөгөөд 10 тэрбум ам.доллар нь Хятад Африкийн банк санхүүгийн нөөцөд хадгалагдах тусгай зориулалтын мөнгө аж. Мөн үеэр ирэх гурван жилд Хятадын аж ахуйн нэгжүүдийн Африкийн улсуудад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг 10 тэрбум ам.доллараас давуулна гэсэн зорилт дэвшүүлсэн байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100