CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

50 сая дахь үзэгчээ хүлээн авчээ

09-05-2018 14:37

 Хятадын Шинжлэх ухаан, технологийн музей өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр 50 сая дахь үзэгчээ хүлээн авсан байна. Ийн 50 сая дахь үзэгчээр тодорсон эрхэмд насан туршдаа тус музейн үзмэрүүдийг үнэгүй үзэх эрх бэлэглэжээ. Мөн энэ үеэр “Музейн захирал үзэгчдийг Шинжлэх ухаан, технологийн музейгаар аялуулах нь” нэртэй үйл ажиллагаа зохион байгуулжээ.

 Сонирхуулахад, тус Шинжлэх ухаан, технологийн музей нь 1988 онд Бээжин хотноо Аньхуа гүүрт нээгдсэн бөгөөд эхний 20 жилийн хугацаанд 21 сая гаруй үзэгч хүлээн авчээ. Харин 2009 оны есдүгээр сард 48.000 ам метр талбай бүхий шинэ барилгатай болж, түүнээс хойш өнөөг хүртэл гадаад, дотоодын 29 сая үзэгчдэд үйлчилсэн байна. Өнгөрсөн наймдугаар сарын 12-ны өдөр хамгийн их буюу 57 мянган үзэгч хүлээн авсан аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100