CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Сансрын технологид ашиглах шинэ материал гаргаж авчээ

09-04-2018 15:55

 Хүн төрөлхтөний нисэх анхны оролдлогыг Райтын гэр бүлийн америк ах дүүс 1903 онд хийсэн билээ. Тэдний хийсэн онгоц нь мод болон бөс материалаас бүрдэж байв. Харин 1920 онд ган, хөнгөн цагааны хайлшаар онгоц хийсэн нь даавуу модтой дүйхээргүй “далавч ургуулсан” нь тодорхой. Гэвч энэхүү материал нь бат бэхийн оргил байж чадаагүй юм. 1950 онд өндөр температурт тэсвартэй титан хайлш гаргаж авсан нь төмөр “шувууд”-ын хөгжлийг шинэ түвшинд гаргав. Харин 1980 онд чанарын маш өндөр үзүүлэлттэй хөнгөн цагааны шинэ хайлш нь үйлдвэрлэгчдийн сонголтоор нисэн онгоцны голлох материал болжээ. 21-р зуунд нягтаршил өндөр, даацтай, нийлмэл шинэ материал уламжлалт түүхий эдийг үйлдвэрлэлээс түрсэн байна. Тухайлбал, “Аэробус-350”, “Бойнг-787” зэрэг онгоцны үйлдвэрлэлийн орцонд мөнөөх шинэ материалыг 50 хувиас дээш ашигладаг болов. Тэгвэл ирээдүйн сансрын тоног төхөөрөмж, технологид ямар материал ашиглавал илүү үр дүнтэй тухайд Европийн хамгийн том онгоц үйлдвэрлэгч Аэробус компани шинэ нано материалыг онцолж байна. Өнгөрөгч 8-р сарын 31-нд Аэробусын Бээжин дэх Инженер технологийн төв, Хятадын Шинжлэх ухааны академийн Нанотехнологийн “Сүжөү” нано-бионикийн судалгааны газартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. Гэрээнд дурдсанаар сансрын төхөөрөмжид ашиглах нанокомпосайт материал нь цахилгаан дамжуулалт, өндөр температурыг тэсвэрлэх чанар, даац, онлайнаар нарийвчилсэн хяналтын технологи зэргээрээ бусдыг дагуулахгүй аж.  Аэробус компани Хятадын ШУА-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж байгаа анхны тохиолдол энэ юм. Сүжөү нано-бионикийн судалгааны газар нь нүүрстөрөгчит нано бүрхүүлт нимгэн хоолойн технологийг олон улсын хэмжээнд нэлээд эрт судалж ирсэн туршлагатай бөгөөд энэхүү шинэ материал нь даацыг тэсвэрлэх, халууныг хариулах, цахилгаан дамжуулах маш онцгой чадавхитайн дээр өртгийн хувьд харьцангуй хямд хэмээн  дээрх судалгааны төвийн мэргэжилтэн Лу Вэйбан сурвалжлагчид ярьжээ. Дашрамд дурдахад, энэхүү материалаар хийсэн хувцасыг батарейтай холбон хүний биеийг илч дулаанаар тэтгэх боломжтой юм байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100